Эмнэлэгт хэвтэх шат дарааллын зааварчилгаа
입원결정서
step01
Эмнэлэгт хэвтэх шийдвэр
입퇴원계수속
step02
Эмнэлэгт хэвтэх ажиллагаа болон эмнэлэгт хэвтэх захиалга
입원결정서 제출(분만실)
step03
Эмнэлэгт хэвтэх
  • Эмчлэгч эмчээс эмнэлэгт хэвтэх санал зөвлөмж авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэх шийдвэрийн бичгээ эмнэлэгт хэвтэх · эмнэлэгээс гарах асуудал эрхэлсэн хэлтэс(6 давхарт)-т өгнө үү.
  • Эмнэлэгт хэвтэх тухайн өдөр эмнэлэгт хэвтэхийг тогтоосон цагт эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон бичиг баримтаа аваад асран хамгаалагчийн хамтаар эмнэлэгт хэвтэх · эмнэлэгээс гарах асуудал эрхэлсэн хэлтэст ирж эмнэлэгт хэвтэх ажиллагаагаа хийнэ үү.
  • Эмнэлэгт хэвтэх гарах асуудал эрхэлсэн хэлтсээс хэвтэх боломжтой өрөө болон цагийг шалгасны дараа эмчлэгч эмчийн үзлэгийн сувилагтай хамтаар хэвтэх тасгийн сувилагчийн хэсэг рүү явна уу.
  • Хэвтэх тасгийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хэмжээгээр хүлээх магадлалтай. Хэвтэх тасагт орсон тохиолдолд өвчтний эмнэлэгийн хувцас сольж өмсөн, хэвтэх тасгийн сувилагчийн зааварчилгааг дагана уу.

Эмнэлэгт хэвтэхдээ бэлдэх зүйлс
  • Хэвтэх тасгийн эд зүйлс : Эмнэлэгт хэвтэж буй тохиолдолд дараах эд зүйлсийг бэлдэх юмуу, ойрхон байгаа 24 цагийн дэлгүүрээс худалдаж авах боломжтой. (Ус уух аяга, ариун цэврийн цаас, алчуур, ой, сойз, углааш)
  • Өвчтний хувцас болон ор дэрний хэрэглэл нь эмнэлэгээс олгогдоно. (асран хамгаалагчийн ор дэрний хэрэглэл нь эмнэлэгээс олгогдохгүй)
  • Тусгай өрөөнд ариун цэврийн цаас, нүүр гарын саван, халаагч, поднус зэрэг байдаг.
  • Галын аюултай шатах бодис юмуу, халуун ялгаруулагч, үнэр ихтэй хоол хүнс, архи, хөзөр, бэлэн мөнгө юмуу үнэт эдлэл зэргийг авчрахгүй байна уу.

Эмнэлгээс гарах шат дарааллын зааварчилгаа
퇴원결정
step01
Эмнэлгээс гарах шийдвэр
증명서 발급
step02
Тодорхойлолт олгох
퇴원비 수납 외래예약
step03
Эмнэлгээс гарах төлбөр төлөх болон амбулаторын захиалга
귀가
step04
Гэртээ харих
Үзлэгийн төлбөр хянуулахгүй эмнэлгээс гарах
  • Хэвийн ажлын цагаас бусад эсвэл амралтын өдөр эмнэлэгээс гарах тохиолдолд үзлэгийн төлбөрийг тодорхой хянах боломжгүй байдаг тул төсөвлөгдсөн үзлэгийн төлбөрийг төлсний дараагаар эмнэлэгээс гарахад болно.
  • Дараа нь үзлэгийн төлбөрт хяналт хийж дуусвал эмнэлэгийн бичиг хэргийн газрийн эмнэлэгт хэвтэх · эмнэлэгээс гарах асуудал эрхэлсэн хэлтэст тооцоогоо тулна. Тооцоо тулах үед эмнэлэгээс гарахдаа төлсөн төлбөрийн баримт болон төлбөр төлсөн карт, өвчтний бичиг баримтаа аван өвчтөн өөрөө эмнэлэгт ирэхийг хүсье.
  • Өвчтөн өөрийн биеэр эмнэлэгт ирэх боломжгүй тохиолдолд утсаар лавлана уу. (☎ Эмнэлэгт хэвтэх · эмнэлэгээс гарах асуудал эрхэлсэн хэлтсийн утасны дугаар 031-782-8714, KOR)