Танилцуулга

Дотоод шүүрлийн дотрын тасаг нь биеийн дотор
ялгарч буй даавар болон бодисийн солилцооны
өөрчлөлтийг судалдаг.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Дотоод шүүрлийн дотрын тасаг нь биеийн дотор ялгарч буй даавар болон бодисийн солилцооны өөрчлөлтийг судалдаг.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Дотоод шүүрлийн тасаг
Энэхүү тасгийн үзлэгийн төрөл нь чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг, өнчин тархиний булчирхайн эмгэг, паратироид булчирхай болон ясны бодисийн солилцооны эмгэг, таргалалт, гиперлипидемитэй ижил дааврын болон бодисийн солилцооны өөрчлөлт, дотоод шүүрлийн дотор эрхтэнд үүссэн хавдар зэргийг эмчилдэг.

Ялангуяа тус эмнэлгийн дотоод шүүрлийн дотрын тасагт жирэмслэлттэй холбоотой дотоод шүүрлийн эмгэг(жирэмслэлтттэй холбоотой үүссэн чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг) болон залуу эмэгтэйчүүдэд байнга үүсдэг бамбай булчирхайн эмгэг, түүнчлэн цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд үүсдэг цэвэршилтийн эмгэг мөн нас ахихтай холбоотой байнга үүсдэг ясны сийрэгжилт, чихрийн шижин, гиперлипидемитэй холбоотой хамгийн шилдэг үзлэг эмчилгээг хийхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

Цаашлаад хавсарсан эмгэгийн шинжилгээний тасгийг ажиллуулснаар биохими, радиологийн шинжилгээг ашиглан чихрийн шижин, гиперлипидеми, ясны сийрэгжилттэй холбоотой хавсарч үүсдэг эмгэгийг түргэн шуурхай, мөн тодорхой оношлон эмчилж, бусад тасгуудтай уялдаа холбоотой ажиллан хамтарсан үзлэг хийх боломжоор ханган ажиллахаар хүчин зүтгэж байна.