Танилцуулга

Илсан Ча эмнэлгийн оношлогоо, лабораторийн тасаг нь
найдвартай шинжилгээний хариу, үр дүнг түргэн
шуурхай дамжуулна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Илсан Ча эмнэлгийн оношлогоо, лабораторийн тасаг нь найдвартай шинжилгээний хариу, үр дүнг түргэн шуурхай дамжуулна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Шинжилгээний лаборатори
Илсан Ча эмнэлгийн оношлогоо, лабораторийн тасаг нь өвчтнөөс авсан цус юмуу шээс зэргийн шинжилгээний биетийг ашиглан төрөл бүрийн шинжилгээг хийж, түүний тайлбарыг гаргах мэргэжлийн үзлэг эмчилгээний салбар бөгөөд өвчин эмгэгийн онош болон ялгаа, хүндийн зэрэглэл гэх мэт явцыг тогтоож эмчилгээний чиглэлд шийдвэр гаргах болон цаашдийн шийдвэрт чухал үүрэг гүйцэтгэдэг болно.

Онош тогтоох цус, клиник хими, клиник микробиологи, оношлогооны дархлаа, цусны банк, яаралтай шинжилгээ болон амбулаторийн цусны шинжилгээ гэх мэт нийт 7 салбарын нарийвчилан ангилж оношлогоо, лабораторын тасгийн мэргэжлийн эмч нар шинжилгээний хариуг баталгаажуулах болон зөв унших, хэм хэмжээг хянах, эмнэл зүйн зөвлөмж, зөвөлгөө, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хариуцаж байна. Шинжилгээ нь автоматжсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд, шинжилгээ хийлгэх хүсэлт болон шинжилгээний хариуны тайлан нь цахим систем ашигласан оношлогоо, лабораторийн тасгийн мэдээллийн системээр дамжин 24 цагийн турш түргэн шуурхай, тодорхой байдлаар эмнэл зүйн эмч нарт мэдээлэгддэг.

Илсан Ча эмнэлгийн оношлогоо, лабораторийн тасаг нь найдвартай шинжилгээний хариу, үр дүнг түргэн шуурхай дамжуулж, өвчтний үзлэг эмчилгээнд тус болох хамгийн сүүлийн үеийн оношлогооны аргачлал болон тусгай шинжилгээний арга барилыг нэвтрүүлэх, мөн хэрэгжүүлэхийн тулд тасралтгүй хичээл зүтгэл гаргах болно.