Танилцуулга

Сүүлийн үеийн европжсон хоолны соёл болон наслалт өндөрсөж байгаатай
холбоотойгоор зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмгэгийг
анхан шатанд нь оношлохын ач холбогдолыг чухалчилж байна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Сүүлийн үеийн европжсон хоолны соёл болон наслалт өндөрсөж байгаатай холбоотойгоор зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмгэгийг анхан шатанд нь оношлохын ач холбогдолыг чухалчилж байна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Зүрх судасны тасаг
Зүрх судасны дотрын тасаг нь өндөр даралт, гиперлипидеми, титэм судасны эмгэг(цээжний бах, зүрхний шигдээс), гол артерийн судасны эмгэг, зүрхний дутагдал, зүрхний хавхлагын эмгэг, аритми, захын судасны эмгэг зэргийн үзлэг эмчилгээг хийдэг. Сүүлийн үеийн европжсон хоолны соёл болон наслалт өндөрсөж байгаатай холбоотойгоор зүрх судасны эмгэг нь хавдрын дараа орох нас баралтын гол шалтгаан болж байгаа учраас зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх болон анхан шатанд нь оношлохын ач холбогдолыг чухалчилж байна.

Зүрх судасны эмгэг нь зүрхний бичлэг(дасгалын ачаалалтайгаа зүрхний бичлэг хийх, 24 цагийн турш зүрхний бичлэг хийх), 24 цагийн цусны даралтын шинжилгээ, захын судасны хатуурлын шинжилгээ, каротид судасны хэт авиан шинжилгээ, зүрхний хэт авиан шинжилгээ, зүрхний судасны томограф шинжилгээгээр дамжулан түргэн шуурхайн, тодорхой оношлогоо болон эмчилгээг хийхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Ялангуяа тус эмнэлгийн зүрх судасны дотрын тасаг нь эмэгтэйчүүдийн тасагтай уялдаа холбоотой ажиллаж, жирэмслэлтийн хугацаанд зүрх судастай холбоотой эмгэгийг нарийн мэргэжлийн эмч хяналт хийснээр, өндөр эрсдэлтэй жирэмсэн эх болон зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эх, түүнчлэн өндөр даралттай жирэмсэн эхийн жирэмслэлтийн өмнө ба дараах хяналт мөн эмчилгээг зөв зохистой хийхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллаж байна.