Танилцуулга

Ходоодны хорт хавдар, ходоодны ханын хавдар
(GIST)-ыг хамарсан ходоод, нарийн гэдэс, элэг, цөс,
нойр булчирхайн эрхтнүүдийн эмгэгийг эмчилнэ.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Ходоодны хорт хавдар, ходоодны ханын хавдар (GIST)-ыг хамарсан ходоод, нарийн гэдэс, элэг, цөс, нойр булчирхайн эрхтнүүдийн эмгэгийг эмчилнэ.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Илсан Ча эмнэлэг Хэвлийн дээд хэсгийн мэс заслын тасаг

Тус тасагт ходоодны хорт хавдар ба ходоодны ханын хавдар (GIST)-ыг хамарсан ходоод ба нарийн гэдэс, элэг, цөс, нойр булчирхайн эрхтнүүдийн эмгэгийг эмчилдэг. Улсдаа нэртэй их сургуулийн эмнэлэгт клиникийн судалгаа шинжилгээний ажлуудыг тасралтгүй явуулснаар дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний арга технологид тэргүүлэгч туршлагатай эмч мэргэжилтнүүд шинэ соргог•чанартай эмчилгээ, найрсаг зөвлөгөө үйлчилгээг үзүүлнэ.

Хэвлийн дээд хэсгийн мэс заслын нэг болох ходоодны хорт хавдрыг хамгийн оновчтой сүүлийн үеийн эмчилгээний аргаар эмчлэхийн тулд төрөл бүрийн тасгийн нарийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг өвчтөнд тохирсон илэн далангүй зөвлөгөө, хагалгааны дараах хоол тэжээлийн дэглэмийн сургалт зэргийг үе шаттайгаар явуулж байна.

Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь бусдаас ялгарах дараах онцлогтой.


< Ходоодны хавдрын оношлигоо, мэс засал хийгдэх дараалал >

< Ходоодны хавдрын оношлигоо, мэс засал хийгдэх дараалал >


  1. 1 Өвчтний сэтгэл түгшилтийг бууруулахын тулд ходоодын хавдрын оноштойгоор эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлэн 1 долоо хоногийн дотор мэс засал хийх Нэг-Цэгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  2. 2 Мэс заслын дараа хоолны дуршилыг харгалзан үе шаттайгаар хувь хүнд тохирсон шим тэжээл•хоолны дэглэмийн талаарх зөвлөгөө.
  3. 3 Ходоодны хорт хавдрын 2, 3 дугаар үе дэх өвчтөн эмчтэйгээ зөвлөлдөн шаардлагатай тохиолдолд химийн эмчилгээ хийгдэх талаарх зөвлөгөө.
  4. 4 Гэр бүлийн гаралтай (удамшлын) хавдрын хам шинжийн оношлогоо ба удамшлын өвчний талаарх зөвлөгөө.
  5. 2 Өвчтний ходоодны хорт хавдар ба биеийн ерөнхий байдлыг харгалзан хэвлийн нээлттэй болон дурангийн, робот мэс засал хийх аргуудаас сонголт хийнэ.

Мэс заслын тасаг нь өвчтний хурдан эдгэрэлт, хагалгааны сорвийг багасгахын тулд хэвлийн дурангаар ивэрхий нөхөх мэс засал, цөсний хүүдий авах мэс засал ба роботоор өдөртөө хийгдэх цөсний хүүдий авах мэс заслуудыг хийж байна.