Танилцуулга

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх,
халуун гарах шалтгааныг тодруулж эмнэлгийн дотоод халдвар
хамгааллын хяналтыг хариуцан ажиллаж байна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халуун гарах шалтгааныг тодруулж эмнэлгийн дотоод халдвар хамгааллын хяналтыг хариуцан ажиллаж байна.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Үргэлж ойрхон байдгаас үл тоомсорлох нь амархан байдаг боловч...
Илсан Ча эмнэлэг Халдварт өвчний тасаг Төрөл бүрийн нян халдварыг өдөөх хүчин зүйл ихтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн дархлаа буурсан үед өөр төрлийн хоёрдогч халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн анхааралтай хандан халдваргүйтэл ариутгалыг стандартын дагуу хийж байна. Уг тасаг нь халдвар судлалын мэргэжлийн эмч, халдвар хамгааллын 3 сувилагчаас бүрдсэн бөгөөд эмнэлгийн халдварын байдлын судалгааг явуулан үр дүнг үндэслэн өвчтөнтэй байнгын харьцаатай эмч сувилагч ажилчдад гараа тогтмол угаах, ариутгах, халдвар үүсгэдэг орчныг хянаж хориг тавих, эмнэлгийн дотоод халдвар хамгааллын хяналт, сургалтанд хамруулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна.
Халдвараас урьдчилан сэргийлэх аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө
Анагаах ухааны салбарт антибиотикийг нээн гаргасны дараа хэсэг хугацаанд халдварт өвчнийг ялан дийлсэн мэт байсан боловч хүн төрөлхтнийг дахин айдаст унагасан халдварт өвчнүүд гарсаар байгаа билээ. Илсан Ча эмнэлгийн халдварт өвчний тасагт уушигны хатгалгаа, маллари, ДОХ буюу дархлал хомсдолын хам шинж, SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж, шувууны томуу өвчин, COVID-19 шинэ төрлийн халдварт өвчнүүдийн яаралтай оношлигоо, эмчилгээ, мөн урт хугацааны хавсарсан эмчилгээ, зааварчилгаа, хорио цээрийн дэглэмийг сахихад хичээнгүйлэн ажиллахын зэрэгцээ халдварт өвчнийг устгахын тулд төрөл бүрийн судалгаа шинжилгээнд бүх хүчээ дайчлан халдварт өвчин хүн төрөлхтний хоорондох тэмцлийн үүрэг ролийг гүйцэтгэх болно.