Танилцуулга

Цацраг туяаны баталгаатай аюулгүй байдал,
өвчтний хүлээлгийн цагийг багасгах зэрэг хамгийн
дээд зэргийн үйлчилгээг үзүүлнэ.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Цацраг туяаны баталгаатай аюулгүй байдал, өвчтний хүлээлгийн цагийг багасгах зэрэг хамгийн дээд зэргийн үйлчилгээг үзүүлнэ.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Цөмийн эмчилгээний тасаг
Цөмийн эмчилгээний тасаг нь биед радиоизотоп тариулах замаар биологийн өөрчлөлтийг дүрсжүүлснээр бидний биеийн байдал болон өвчин эмгэгийг оношлож эмчилдэг дэвшилтэт технологи бүхий анагаах ухааны салбар юм. Физилогийн бодисийн солилцоог тусгасан чиглүүлэгч(Tracer)-ийг хүний биед оруулбал чиглүүлэгчийн онцлогын дагуу тухайн байрлалын тархалтыг дүрсжүүлэх боломжтой бөгөөд, үүгээр дамжуулан хавдар, тархиний эмгэг, зүрхний өвчиөн, дотоод шүүрлийн эмгэг, бөөрний эмгэг зэргийг хамарсан төрөл бүрийн өвчин эмгэгийг анхан шатанд нь оношлон эмчлэхэд ашиглах боломжтой. Түүнчлэн өвчин эмгэгтэй хэсэгт онцлогдон цугларах радиолог эмийг тарьж эмгэгийн эмчилгээнд ч ашиглаж байна.

Илсан Ча эмнэлгийн цөмийн эмчилгээний тасаг нь бүртгэлийн өрөө, бэлтгэлийн өрөө, радиоизотоп тарианы өрөө, цацраг идэвхит бодисийн бохирдолын шинжилгээний өрөө, өвчтөний хүлээлгийн өрөө буюу тайвшируулах өрөө, цацраг идэвхит бодис хадгалах устгах/хадгалах түгээх өрөө, түүнчлэн 3 зураг авалтын өрөөнөөс бүрдэнэ. Энэхүү зураг авалтын 3 өрөө нь тус бүр тархиний дан давхарга, зүрх судасны дан давхарга, булчин, бөөр, элэг, цөсний хүүдий, дэлүү, ходоод гэдэсний зам зэргийг шинжилгээ хийдэг гамма зураг авалтын өрөө, хавдрын анхан шатны оношлогоо болон тархалт явагдсан эсэхийг тогтоож тархиний метоболизмийг дүрсжүүлдэг PET/CT зураг авалтын өрөө, эцэст нь бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ хийгддэг бамбай булчирхайг шингээх шинжилгээ хийдэг өрөөнүүдээс бүрддэг. Хийгдсэн шинжилгээ нь цөмийн анагаах ухааны шинжилгээний мэргэжлийн мэдлэг, туршлага ихтэй мэргэжлийн эмч тодорхой бөгөөд түргэн шуурхай үр дүнг нь гаргаж, бэрхшээлгүйгээр үзлэг эмчилгээ хийгдэхэд бэлдэх бөгөөд, цацраг идэвхит бодисын аюулгүй байдлыг хатуу чандлан сахиснаар өртөлтийг боломжтой хэмжээгээр багасган, өвчтний хүлээлгийн цагийг багасгаж, өвчтөнд тав тухтай орчинд хамгийн дээд зэргийн эмчилгээ үйлчилгээ хийхийн төлөө тасралтгүй хүч чадлаа дайчлан ажиллаж байна.
PET/CT Equipment

[Model/Manufacturer : Discovery MI DR, GE Healthcare]

SPECT/CT Equipment

[Model/Manufacturer : NM/CT 870DR, GE Healthcare]

Thyroid Uptake Equipment

[Model/Manufacturer : Captus 4000, Capintec]