Танилцуулга

Илсан Ча эмнэлгийн Дүрс оношлогооны тасаг нь түргэн шуурхай,
оновчтой зөв уншилт хийж, эмнэл зүй үзлэгийн тасгийг
шаардлагатай мэдээллээр хангана.

Лавлах:+82-31-782-8300(KOR) / +82-10-8866-2268(ENG)

Илсан Ча эмнэлгийн Дүрс оношлогооны тасаг нь түргэн шуурхай, оновчтой зөв уншилт хийж, эмнэл зүй үзлэгийн тасгийг шаардлагатай мэдээллээр хангана.

Лавлах:+82-31-782-8300(KOR) /
+82-10-8866-2268(ENG)
Дүрс оношлогооны тасаг

Дүрс оношлогооны тасаг нь X-туяаг ашиглан шинжилгээ төдийгүй цахилгаан соронзон орон, хэт авиа зэрэг төрөл бүрийн дүрс оношлогооны тоног төхөөрөмж ашиглан биеийн хэсгүүдийн дүрс бичлэгийг хийж, эмгэгийг оношлон эмчилгээ хийдэг анагаах ухааны салбар юм. Дүрс бичлэгийн тоног төхөөрөмжөөр дамжуулан олж авсан хүний биеийн бүтэц блон эрхтэн түүнчлэн өвчнүүдийг бидний нүдээр харж болохуйцаар дүрсжүүлэн өвчнийг оношлох, хэмжээ цаашид үүсч болзошгүй нөхцөл байдал зэргийг таамаглах төдийгүй, дүрс бичлэгийг ашиглан дотрын ∙ мэс заслын эмчилгээнд идэвхтэй оролцож байна. Түүнчлэн сүүлийн үед цахимжих болон дүрс бичлэгийн технологийн хөгжлийн ачаар өндөр чанартай дижитал дүрс бичлэгийг гарган авч, 3-дагч хэлбэрийн дүрсийг бий болгон, эрхтэний үйл ажиллагааг дүрсжүүлэх зэрэг технологийн хөгжил бий болж байна.

тоног төхөөрөмж

Илсан Ча эмнэлгийн Дүрс оношлогооны тасаг нь энгийн зураг авалт, компьютер томограф(CT), соронзон резонансын дүрсний тест (MRI), нэвт зураг авах, хөхний зураг авах, ясны сийрэгжилтийн шинжилгээ, хэт авиан шинжилгээ гэх мэт төрөл бүрийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон шилдэг боловсон хүчинд тулгуурласан дүрс бичлэгийн шинжилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд, түргэн шуурхай оновчтой зөв уншилтаар эмнэл зүйд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Түүнчлэн өвчтөнд Дүрс оношлогооны тасгийн гишүүд бүгд хамгийн дээд зэргийн үйлчилгээг үзүүлэхийн тулд хүчин зүтгэж байгаа бөгөөд салбар тус бүрийн чадварлаг эмч нар хамтдаа оношлогоо, эмчилгээ, түүнчлэн судалгааны ажилд хүч чадлаа дайчлан өвчтний үзлэг эмчилгээнд улам чанарлаг үйлчилгээг үзүүлэх болно.


MRI Equipment
[Model : Discovery MR750w 3.0T / Manufacturer : GE Healthcare]



CT Equipment
[Model : Revolution EVO / Manufacturer : GE Healthcare]



Ultrasound Equipment
[Model : Aplio i800, EPIQ 5 / Manufacturer : Canon, Philips]